2015/07/24

Найруулагч Bryan Singer: X-Men: Apocalypse болон Fantastic Four кинонууд холбогдоно

Ирэх 2016 онд нээлтээ хийх X-Men: Apocalypse киноны найруулагч Bryan Singer өөрийн киногаа ирэх 8-р сарын 7-нд нээлтээ хийх Fantastic Four кинотай холбогдож магадгүй талаар мэдээлэл өгсөн байна. Гэхдээ одоо нээлтээ хийх Fantastic Four киног үзэгчид хэр хүлээн авч байгаагаас шалтгаалан цаашид юу болохыг харахаар шийдсэн бололтой.

Fantastic Four кино 2015 оны 8-р сарын 7-нд нээлтээ хийнэ. Найруулагчаар Josh Trank ажиллаж, дүрүүдэд  Miles Teller, Michael B. Jordan, Kate Mara, Jamie Bell, Toby Kebbell, Reg E. Cathey, Tim Blake Nelson нар тоглож байна.


X-Men: Apocalypse кино ирэх 2016 оны 5-р сарын 27-нд нээлтээ хийнэ.