2015/07/20

Batman v Superman: Dawn of Justice киноны маш сонирхолтой trailer гарлаа

Marvel-ийн нөгөө талд зогсох DC Comics-ийнхан кино урлагт хүчээ авах гэж хичээсээр байгаа. Тэдний Superman, Batman-үүд харин үзэгчдийг уйдаахгүй байгаа. Ирэх онд дэлгэцнээ гарах Batman v Superman: Dawn of Justice кино энэ бүхнийг илтгэж байна. Кино сонирхогчид, үзэгчид уг киног мөч тоолон хүлээсээр байна. Өнгөрөгч 4-р сард анхны trailer-аа хүргэж байсан продюсерууд Comic-Con үзэсгэлэнгийн үеээр шинэ trailer гаргалаа. IMAX Trailer мөн саяхан шинээр гарсан ч Comic-Con trailer-т үзүүлсэн хэсгүүдээс илүү зүйл байхгүй байлаа.

Batman v Superman: Dawn of Justice кинонд Henry Cavill, Ben Affleck, Amy Adams, Laurence Fishburne, Jesse Eisenberg, Gal Gadot, Diane Lane, Jeremy Irons, Holly Hunter, Scoot McNairy, Jason Momoa нарын одод оролцож байна. Кино 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.