2015/07/08

Alvin and The Chipmunks: The Road Chip анимешн киноны анхны trailer, poster

Alvin and The Chipmunks-ийн 4 дэх анги Alvin and The Chipmunks: The Road Chip анимешн киноны анхны trailer бэлэн болжээ. 20th Century Fox кино компанийн бүтээл Alvin and The Chipmunks: The Road Chip киноны найруулагчаар  Walt Becker ажиллаж байна. Тэрээр сүүлд 2009 онд Old Dogs инээдмийн киноны найруулга дээр ажилласан байна.


Энэ удаад Dave өөрийн найз бүсгүйтэйгээ болзохоор New York City явах болно гэж  Alvin (Justin Long), Simon (Matthew Gray Gubler), Theodore (Jesse McCartney) нарын буруу ойлголцлоос эхлэн кино өрнөх ажээ. Кино ирэх зул сарын баяраар буюу 2015 оны 12-р сарын 23-нд нээлтээ хийнэ.