2015/06/18

Заяа, Агиймаа - Чи миний амьдрал (Хуримын сюрприз OST)

Оюунлаг продакшны шинэ бүтээл "Хуримын сюрприз" инээдмийн уран сайхны киноны дуу бэлэн болсон байна. Дууны үгийг Х.Соёмбо, Аяыг Д.Бэхбат бичсэн байна. "Чи миний амьдрал" нэртэй уг дууг өмнө нь Нэгэн зүгт хамтлаг дуулсан байдаг бол энэ удаад тус хамтлагийн гишүүн Заяа болон дуучин Агиймаа нар хамтран дуулжээ.

Хуримын сюрприз инээдмийн уран сайхны киноны зохиол, найруулга дээр Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажилласан. Гол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Баярмаа, Л.Сөрөлт, Г.Золзаяа нар тогложээ.

Хуримын сюрприз Киноны trailer-г эндээс үзнэ үү.
Наагий - Хуримын сюрприз киноны дуу