2015/06/09

Tom Cruise-ийн Mission: Impossible – Rogue Nation киноны асар өрнөлтэй trailer гарсанг хүргэж байна

Mission: Impossible цувралын 5 дахь анги Mission: Impossible – Rogue Nation киноны асар өрнөлтэй trailer гарсанг хүргэж байна. 1996 онд анхны анги нь үзэгчдэд хүрсэн уг цуврал нийтдээ 500$ сая ам.долларын өртөгөөр бүтэж 2$ тэрбум ам.долларын орлого цуглуулсан байдаг. Үүний зэрэгцээ Ethan Hunt-ийн дүр жүжигчин Tom Cruise-ийн кареерынх нь томоохон дүрийн нэг болсон юм.

Mission: Impossible – Rogue Nation киноны найруулагчаар Christopher McQuarrie ажиллаж байгаа бөгөөд тэрээр жүжигчин Tom Cruise-тэй өмнө нь Valkyrie, Jack Reacher, Edge of Tomorrow кинонууд дээр хамтран ажилласан байдаг. Mission: Impossible – Rogue Nation кино нь Christopher McQuarrie, Tom Cruise хоёрын 4 дэхь хамтран ажилласан кино нь болж байна.


Mission: Impossible – Rogue Nation кино 2015 оны 7-р сарын 31-нд нээлтээ хийнэ. Ингээд адал явдал, эр зориг, хурд шаардсан биелэгдэшгүй даалгаварыг сонирхоцгооё.