2015/06/19

Terminator Genisys киноны ажлаар Arnold Schwarzenegger лааны тосон баримлынхаа оронд зогсов

Ирэх 7-р сарын 1-нд үзэгчдэд хүрэх Terminator Genisys киноны сурталчилгааны хүрээнд жүжигчин  Arnold Schwarzenegger Лос Анжелес хотноо байх Madame Toussad музей дахь өөрийн лааны тосон баримлын оронд өөрөө зогсож хүмүүст сонирхолтой бэлэг барьсан байна. Мөн тэрээр Cosplay болж буй хотын гудамжаар алхсан байна. (Энэ нь Omaze.com-с санаачлан явуулж буй хандивын үйл ажиллагааны санаачлагаар хийгдсэн байна.)

Terminator цувралын 5 дахь анги Terminator Genisys киноны найруулагчаар  Alan Taylor, зохиолчоор Laeta Kalogridis, Patrick Lussier нар ажиллажээ. Кинонд Arnold Schwarzenegger, Jason Clarke, Emilia Clarke, Jai Courtney, Lee Byung-hun, Matt Smith, J. K. Simmons нар оролцжээ.