2015/06/10

Teenage Mutant Ninja Turtles, Transformers кинонууд нэгдэж магадгүй

Marvel кино компани өөрсдийнхөө киног илүү өргөн хүрээнд оруулахын тулд cinematic universe төслөөр нэгтгэх бодлоготой ажиллаж байгаа. Хэд хэдэн кинонуудын сүпербаатарууд хооронд нь нэгтгэсэн уран бүтээлүүд нь амжилттай борлуулагдсан. Тиймээс энэ туршлагыг бусад кино компаниуд өөрсдийн франчайзууд дээрээ ашиглахыг оролдож эхлээд байна. Өнгөрөг 2014 онд гаргасан Teenage Mutant Ninja Turtles киноны үргэлжлэл анги Teenage Mutant Ninja Turtles 2 кинондаа Transformers киноны Bumblebee -г Paramount Pictures кино компани оруулж тун магадгүй нь байна.


New York City хотноо хийгдэж байгаа Teenage Mutant Ninja Turtles 2 киноны зураг авалтын үеээр Bumblebee-ийн CG хэсэгтэй зураг авалт хийгдээд байгаа ажээ.