2015/06/26

Narnia-ийн 4 дэх анги The Chronicles of Narnia: The Silver Chair киноны зохиол бэлэн болжээ

C. S. Lewis-ийн  The Lion, the Witch and the Wardrobe нэрт хүүхдийн романаас сэдэвлэн 2005 онд Walt Disney Pictures кино компаниас үзэгчдэд хүргэж байсан The Chronicles of Narnia кино тухайн үед 180$ сая ам.доллараар бүтэж boxoffice 740$ сая илүү ам.долларын орлого цуглуулсан байдаг. Улмаар 75 дахь удаагийн Academy Awards-аас шилдэг нүүр хувиргаль (Best Makeup) төрөлд oscar хүртсэн байдаг.


Харин 2008 онд уг киноны удаах анги The Chronicles of Narnia: Prince Caspian киног 225$ сая ам.доллар бүтээсэн хэдий ч бараг ашиггүй шахуу болсон. Гэхдээ producer-уудын ачаар 419$ сая ам.долларыг цуглуулж чадсан. Мөн Disney-ийн оролцоогүйгээр 2010 онд The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader киног 20th Century Fox гаргасан ч төдийлөн амжилтанд хүрээгүй.


Тэгвэл энэхүү киноны 4 дахь анги бүтээгдэх гэж буй. The Chronicles of Narnia: The Silver Chair киноны зохиолыг Life of Pi, Finding Neverland кино зохиолууд дээр ажилласан David Magee эхний байдлаар дуусгасан талаараа өөрийнхөө хязгаарлалттай twitter хуудсандаа нийтлэсэн байна.