2015/06/30

Marvel-ийн Guardians of the Galaxy киноны удаах ангийн нэр тодорхой болжээ

Өнгөрөгч оны зуны хит байж чадсан Guardians of the Galaxy киноны удаах ангийн нэр тодорхой болжээ. Marvel кино компанийн зүгээс шинэ ангийн нэрийг илүү адал явдалтай, детектив байлгахын тулд Guardians of the Galaxy Volume 2 гэж нэрлэсэн гэнэ. Киноны зураг авалтыг ирэх 2016 оны 1-с 3-р сард хийх болсон талаар найруулагч James Gunn дурдсан байна.

Marvel болон Disney-ийн Guardians of the Galaxy Vol. 2 кино ирэх 2017 оны 5-р сарын 5-нд нээлтээ хийнэ.