2015/06/10

"Банш" Батаагийн "Made in Ulaanbaatar" МУСК албан ёсны trailer, poster

Милл кино компанийн ээлжит уран бүтээл "Made in Ulaanbaatar" уран сайхны киноны албан ёсны trailer цацагдлаа. Милл кино компани болон Нүдэн фильмийн хамтын бүтээл Made in Ulaanbaatar киноны найруулагчаар Л.Лхагважаргал, зохиолчоор Д.Мөнхбат, продюсераар Ч.Даваабаяр нар ажилласан.


Гол дүрүүдэд Милл кино компаний хэд хэдэн бүтээл дээр хамтран ажилласан Д.Баттөмөр болон Г.Эрхэмбаяр нар тогложээ. Мөн Б.Батмэнд, О.Долгор, Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцсон байна. Made in Ulaanbaatar кино 2015 оны 6-р сарын 17-нд нээлтээ хийнэ.