2015/06/19

Kung Fu Panda 3 анимешны анхны албан ёсны teaser trailer гарлаа

Jennifer Yuh, Alessandro Carloni нарын хамтран найруулж байгаа Kung Fu Panda 3 анимешны анхны албан ёсны teaser trailer гарлаа. (Өмнө нь хятад trailer гарсан.) Kung Fu Panda 3 анимешнд Po (Jack Black) болон түүний эцэг Li (Bryan Cranston) нар уулзалдан цааш өрнөх учиртай. Шинэ trailer-д тэдний анхны уулзалтыг харуулсан байна.

DreamWorks Animation кино компанийн бүтээл Kung Fu Panda 3  анимешн ирэх 2016 оны 1-р сарын 29-нд нээлтээ хийнэ.