2015/06/08

Jurassic World киноны сүүлийн trailer

Энэ 7 хоногийн сүүлээр нээлтээ хийх Jurassic World киноны шинэ видеог хүргэж байна. Энэ зуны хитүүдийн нэг болох магадлалтай гэж кино шүүмжлэгчид болоод Jurassic Park-ийн фенүүдийн хүлээлт удахгүй задарна.

Jurassic World киног  Legendary Pictures болон Universal Pictures кино компани ойролцоогоор 150$ - 185$ сая ам.доллараар бүтээгээд байгаа.

Jurassic World кино хойд америкт 2015 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ.

Кино компанийн зүгээс сүүлийн албан ёсны trailer-г маш өвөрмөцөөр бүтээсэн байна. Өндөгнөөс гарч буй Indominus Rex болон киноны үйл явдалыг хослуулан дуугүй гаргасан уг trailer таныг нэг тийш нь татах, айдас төрүүлэх хоёрын дунд аваачих мэт болно.