2015/06/10

Independence Day 2 киноны сурталчилгааны зурагт хуудас ил боллоо

Roland Emmerich-ийн Independence Day кино дэлгэцнээ гарсанаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Ирэх 2016 онд 2-р ангийг нь гаргахаар болсон Independence Day 2 анхны албан бус сурталчилгааны зурагт хуудас ил боллоо. Энэхүү зураг нь албан ёсны зурагт хуудас биш бөгөөд Fox кино студийн маркетингийн хэлтэст өлгөөтэй байсан зураг ажээ.

Independence Day 2 киноны найруулагчаар  Roland Emmerich мөн сонгогдоод байгаа. Дүрүүдэд Jeff Goldblum, Bill Pullman, Liam Hemsworth, Maika Monroe, Jessie Usher, Joey King, Sela Ward, Brett Spiner, Vivica A. Fox, William Fichtner, Charlotte Gainsbourg, Judd Hirsch нар. Кино ирэх 2016 оны 6-р сарын 24-нд нээлтээ хийнэ.

Жүжигчин Will Smith уг ангид тоглох эсэх талаар дорвитой мэдээлэл гараагүй байна.