2015/06/24

Illumination Entertainment-ийн The Secret Life of Pets анимешны анхны teaser trailer бэлэн болжээ

Illumination Entertainment болон Universal Pictures-ийн хамтын 5 дахь бүрэн хэмжээний анимешн киноны ажил The Secret Life of Pets анимешны анхны teaser trailer бэлэн болжээ. Бидний гадуур гарсан хойгуур гэрт үлдсэн амьтад маань юу хийдэг болохыг эндээс үзэж болох юм.

The Secret Life of Pets анимешныг Illumination-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Chris Meledandri болон түүний хамтрагч Janet Healy нар продюсерлаж байна. Харин найруулагчаар Despicable Me, Despicable Me 2 анимешнууд дээр ажилласан Chris Renaud болон Yarrow Cheney нар ажиллаж байна.