2015/06/10

Illumination Entertainment-ийн The Secret Life of Pets анимешны анхны poster-ууд

Despicable Me анимешныг гаргаж хүчийг авсан Illumination Entertainment удаах тэстрэлдээ "Minions" анимешнаар хийх гэж буй. Тэгвэл тэд чимээгүйхэн шинэ төсөл урагшлуулж байна.

2011 оны Hop, 2012 оны Dr. Seuss’ The Lorax анимешнуудаар амьтадын талаар өгүүлж байсан тэд ирэх 2016 онд The Secret Life of Pets анимешнаар гэрийн тэжээвэр амьтдын талаар харуулах ажээ.

Тус анимешны найруулагчаар Despicable Me дээр ажилласан Chris Renaud ажиллах аж. The Secret Life of Pets анимешны анхны trailer-г Minions анимешны нээлтийн үзвэрийн өмнө үзүүлэхээр болсон байна.

The Secret Life of Pets анимешн ирэх 2016 оны 7-р сарын 8-нд нээлтээ хийнэ.