2015/06/08

Guillermo del Toro-ийн Hellboy киноны 3 дахь анги яригдаж эхэллээ

Guillermo del Toro-ийн 2004 онд анх дэлгэцнээ гаргаж байсан  Hellboy киноны шинэ ангийн талаар яригдаж эхэллээ. Энэ талаар Hellboy франчайзийн дүрийг бүтээгч Ron Perlman өөрийн twitter болон facebook хуудаснаа нийтлэсэн юм. Тэрээр хэлэхдээ Hellboy 3-г үзэхийг хүсэж байна уу. Би юу хийх вэ? Алив энэ трилогийг дуусгая гэсэн байна.

Hellboy: Seed of Destruction зурагт номноос сэдэвлэн бүтээсэн эхний анги 2004 онд үзэгчдэд хүрсэн байдаг. Улмаар 2008 онд Hellboy II: The Golden Army киног удаах анги болгон гаргасан ч тухайн үед The Dark Knight кино нээлтээ хийсэн нь тасалбарын борлуулалтанд сөргөөр нөлөөлсөн байдаг.

Та Hellboy 3 киног үзмээр байна уу?