2015/06/30

Шинэ Green Lantern-д хар залуу нэрлэгдэж байна

Warner Bros кино компани 2020 он хүртэлх DC Movie Universe-ийн төлөвлөгөөгөө гаргасан байна. Уг төлөвлөгөөнд Green Lantern киног дахин хийх төлөвлөгөө байгаа. 2011 онд Martin Campbell найруулан Green Lantern киног 200$ сая ам.долларын төсөв зарцуулан хийсэн боловч төдийлөн амжилтанд хүрч чадаагүй. Арай ядан 220$ сая ам.доллар цуглуулсан байдаг. Тиймээс уг ангийг үргэлжлүүлэх нь ашиггүй хувилбар болж байгаа. Харин бүхнийг шинээр эхлэж үзэхээр шийдсэн бололтой.

2011 оны Green Lantern кинонд  Ryan Reynolds гол дүр бүтээсэн байдаг бол шинээр бүтээх төсөл дээр Tyrese Gibson-г гол дүр болгох санал гараад байна. Харин тэрээр ET сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Warner Bros-той уулзалт хийсэн тухайгаа дурдаад Юу болохыг харж л байя гэсэн байна.

За тэгэхлээр black Green Lantern-тэй болж магадгүй болоод явчлаа.