2015/06/08

Gee, Эгшиглэн - Амьдралын шаардлага MV (Зангараг OST)

"Sky Pyramid"-ийн дэлгэцийн бүтээл "Зангараг" уран сайхны киноны дууны албан ёсны видеог хүргэж байна. Тус кинонд Gee оролцож байгаа бөгөөд тэрээр дуучин Эгшиглэнтэй хамтран тус киноны дуу Амьдралын шаардлага дууг дуулжээ.

Зангараг киноны зохиолч, найруулагчаар А.Батбаатар, продюсераар Б.Баярмагнай нар ажилласан байна. Гол дүрд П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, Ц.Төмөрхуяг нар тогложээ.