2015/06/15

Эрхэмээ, Батаа - Made in Ulaanbaatar OST

Милл кино компанийн ээлжит уран бүтээл "Made in Ulaanbaatar" инээдмийн уран сайхны киноны дууны видео бэлэн болсон байна. Тус дууны үгийг реппер Gee бичсэн бөгөөд Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмээ, Батаа нар дуулжээ.

Милл кино компани болон Нүдэн фильмийн хамтын бүтээл Made in Ulaanbaatar киноны найруулагчаар Л.Лхагважаргал, зохиолчоор Д.Мөнхбат, продюсераар Ч.Даваабаяр нар ажилласан.

Гол дүрүүдэд Милл кино компаний хэд хэдэн бүтээл дээр хамтран ажилласан. Д.Баттөмөр болон Г.Эрхэмбаяр нар тогложээ. Мөн Б.Батмэнд, О.Долгор, Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцсон байна.