2015/06/17

Charlie Brown болон Snoopy-ийн хөгжилтэй түүх The Peanuts Movie анимешны шинэ trailer

Бидний хайртай Charlie Brown болон Snoopy-ийн хөгжилтэй түүх биднийг ирэх 11 сард хүлээж байна. Blue Sky Studios кино компани болон 20th Century Fox нарын хамтын бүтээл The Peanuts Movie анимешны шинэ trailer гарсанг хүргэж байна. Өмнөх trailer-уудад уг анимешныг бүтээгдэж байгаа талаар үзэгчдэд цочирол өгөх зорилготой байсан бол энэ удаагийн trailer үйл явдалыг илүү дэлгэрүүлж харуулсан нь онцлог болжээ.

The Peanuts Movie анимешны найруулагчаар Horton Hears a Who! (2008), Ice Age: Continental Drift (2012) анимешнууд дээр ажилласан Steve Martino ажиллаж байгаа юм. Продюсераар Charlie Brown-ийг бүтээгч Charles M. Schulz-ийн хүү Craig Schulz болон түүний хүү Bryan Schulz нар ажиллаж байна.

The Peanuts Movie анимешн ирэх 2015 оны 11-р сарын 6-нд нээлтээ хийнэ.