2015/06/08

Box office: 20150608 Spy

1. Spy: Өнгөрөгч 7 хоногт: $30 сая, нийт: $30 сая
2. San Andreas: Өнгөрөгч 7 хоногт: $26.44 сая, нийт: $92.16 сая
3. Insidious: Chapter 3: Өнгөрөгч 7 хоногт: $23 сая, нийт: $23 сая
4. Entourage: Өнгөрөгч 7 хоногт: $10.42 сая, нийт: $17.81 сая
5. Mad Max: Fury Road Өнгөрөгч 7 хоногт: $7.97 сая, нийт: $130.8 сая

6. Pitch Perfect 2: Өнгөрөгч 7 хоногт: $7.7 сая, нийт: $160.98 сая
7. Tomorrowland: Өнгөрөгч 7 хоногт: $7.02 сая, нийт: $76.24 сая
8. Avengers: Age of Ultron: Өнгөрөгч 7 хоногт: $6.2 сая, нийт: $438.02 сая
9. Aloha: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $16.34 сая
10. Poltergeist: Өнгөрөгч 7 хоногт: $2.85 сая, нийт: $44.54 сая

Spy (2015)

Director: Paul Feig
Stars: Melissa McCarthy, Rose Byrne, Jude Law
imdb: 7.6

2011 онд Bridesmaids инээдмийн киног үзэгчдэд хүргэж танил болсон Paul Feig-ийн найруулж инээдмийн алдарт жүжигчин бүсгүй Melissa McCarthy-ийн гол дүрд нь тоглосон адал явдалт, инээдмийн уран сайхны кино Spy.
20th Century Fox кино компани түгээлтийг хийж байна. Киног 65$ сая ам.доллараар бүтээн өнөөдрийн байдлаар 86$ сая ам.долларын орлогыг boxoffice-с цуглуулаад байна. Spy кино нь кино шүүмжлэгчдээс ихээхэн эерэг үнэлгээ аваад байгаа. Тус кинонд ихэвчлэн action төрлөөр дүр бүтээдэг жүжигчин Jason Statham инээдмийн дүр бүтээсэн нь сонирхолтой байлаа.



San Andreas (2015)

Director: Brad Peyton
Stars: Dwayne Johnson, Carla Gugino, Alexandra Daddario
imdb: 6.7

California-д болсон аймшигт газар хөдлөлтийн үеээр өөрийн охиноо аврахаар аврах багийн нисгэгч аюултай нислэгч гарч буйгаар San Andreas кино өрнөнө. Мэдээж манай баатар Dwayne Johnson дэлхийн сүйрлийг ч зогсоох ажээ.
San Andreas  киног 110$ сая ам.долларын төсөвтэйгээр Warner Bros. Pictures кино компани бүтээн үзэгчдэд хүргэж байна. Boxoffice-с 152.2$ сая ам.долларын орлого цуглуулжээ.



Insidious: Chapter 3 (2015)

Director: Leigh Whannell
Stars:  Dermot Mulroney, Stefanie Scott, Angus Sampson
imdb: 7.1

Insidious аймшгийн киноны цувралын 3 дахь анги буюу өмнөх 2 ангийн өмнөтгөл түүхийн өгүүлэмжтэй кино. Insidious: Chapter 3 киног өмнөх ангиудыг зохиолыг бичсэн Leigh Whannell зохиолыг бичиж мөн найруулллаа. Энэ нь түүний анхны бүрэн хэмжээний кино найруулгын ажил болж байгаа ажээ.
Сүүлийн үед  supernatural horror төрлийн кинонууд бага зардлаар бүтэж амжилттай ашиг олдог болсоны нэгэн адилаар 10$ сая ам.долларын өртөгөөр бүтэж одоогийн байдлаар boxoffice-оос 37$ сая ам.долларын орлого олоод байна.



Entourage (2015)

Director: Doug Ellin
Stars:  Adrian Grenier, Kevin Connolly, Jerry Ferrara
imdb: 7.8

HBO tv-ийн Ижил нэрт цувралаас сэдэвлэн бүтээгдсэн Entourage инээдмийн драм төрлийн кино. Тус кинонд хуучин кино од байсан Vincent Chase өөрийн хөвгүүд Eric, Turtle, Johnny нартайгаа энэхүү бизнеэстээ эргэн ирэхээр оролдож буй тухай өгүүлэх юм.
Entourage киног Warner Bros. Pictures кино компани 30$ Сая ам.доллараар бүтээж одоогийн байдлаар 17$ сая ам.долларын boxoffice-ийн орлоготой ажиллаж байна.




Aloha (2015)

Director: Cameron Crowe
Stars:   Bradley Cooper, Rachel McAdams, Emma Stone
imdb: 5.2

Bradley Cooper, Emma Stone нарын хамтран тоглосон Aloha инээдмийн, драм төрлийн кино. Тус кино шүүмжлэгчдээс олигтой үнэлгээ авч чадсангүй. Columbia Pictures кино компани 37$ сая ам.доллараар бүтээж 16$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.



Poltergeist (2015)

Director: Gil Kenan
Stars:  Sam Rockwell, Rosemarie DeWitt, Kennedi Clements
imdb: 5.2

1982 оны Poltergeist киноны remake. Хийгдэнэ, хийгдэхгүй гэж удаан яригдсаны эцэст бүтээл болон мэндэллээ. Poltergeist нь 1980 онд Iowa-ийн  Little Rock болсон бодит явдалаас сэдэвлэн бүтээгдсэн байдаг.
20th Century Fox кино компани 35$ сая ам.доллаар  Poltergeist киног шинэчлэн бүтээж одоогоор 52$ сая ам.доллар цуглуулаад байна.