2015/06/17

Angelina Jolie-ийн Maleficent киноны дараагийн анги хийгдэхээр боллоо

Walt Disney Animation Studios кино компани өнгөрөгч 2014 онд өөрсдийн Sleeping Beauty классик анимешнаасаа Maleficent гэх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээн үзэгчдэд хүргэсэн. Уг кино нь нийт $758 сая илүү ам.долларын орлогыг дэлхий нийтээр цуглуулж энэ төрлийн чиглэлд боломж байгааг харуулсан.

Тэгвэл энэхүү киноны 2 дахь анги бүтээгдэхээр боллоо. Өмнөх ангийн кино зохиолыг бичсэн Linda Woolverton дахин үзгээ барин удаах ангийн зохиолруу орсон байна. Мэдээж жүжигчин Angelina Jolie эргэн тоглох нь гарцаагүй бизээ.