2015/05/13

"Такси" МУСК ажил эхэлжээ

Г.Дарханбат, Г.Дарханбаяр нарын Twins Film хоёр дахь (өмнө нь "Хархны өгөөш" МУСК) киноныхаа ажилдаа оржээ. "Такси" нэртэй бүтээгдэж байгаа уг киноны найруулга дээр Г.Дарханбат, Г.Дарханбаяр нар ажиллаж продюсераар Р.Алтансүх /Аси/ ажиллаж байгаа юм байна. Гол дүрүүдэд А.Өнөржаргал /Өөскөө/, Тулгаа, Нарантунгалаг, Р.Алтансүх /Аси/ нар.

"Такси"  уран сайхны кинонд 30 нас давсан ч ажилгүй, архинд дуртай нэгэн таксины жолооч болсноор түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг буюу Хүн ажлыг голох биш, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал шагнал нь ирдгийг харуулах ажээ.

Кино уран бүтээлчид киногаа ирэх 8-р сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.