2015/05/28

Shaun the Sheep Movie анимешны шинэ trailer гарлаа

Wallace and Gromit, Chicken Run анимешнуудыг бүтээгч Aardman Animation-ийн шинэ бүтээл Shaun the Sheep Movie киноны шинэ trailer гарлаа. Тус анимешны найруулагчаар  Mark Burton, Richard Starzack нар хамтран ажиллаж байгаа юм.

Lionsgate кино компани Shaun the Sheep Movie анимешинг 8-р сарын 7-нд хойд америкын кино театруудаар гаргана. Өмнө нь Sundance Film Festival дээр 1 сард үзэчдэд хүргэсэн бөгөөд шүүмжлэгчдээс ихээхэн эерэг үнэлгээ авсан байдаг.

Aardman-ийнхэн аль хэдийнэ тус анимешны дараагийн ангийн төслийг эхлүүлэхээр ярилцаад эхэлсэн байна.