2015/05/26

Ridley Scott-ийн ээлжит бүтээл "The Martian" киноны зураг

Харийн соёл иргэншлийн тухай уран бүтээлүүддээ өвөрмөцөөр тусгаж чаддаг найруулагч Ridley Scott нэгэн шинэ уран бүтээлийнхээ зургийг дэлгэлээ. Alien-ийн эцэг гэгдэг тэрээр энэ удаад Ангараг гарагийн хүнийг онцлож байна. "The Martian" нэртэй уг киног Andy Weir-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээж байгаа юм. Ангараг гараг дээр төөрсөн хүний дүрд Matt Damon тоглож байна.

"The Martian" кино нь найруулагч Ridley Scott-ийн 4 дэх шинэжлэх ухааны уран зөгнөлт кино нь болж байгаа юм байна. Тэрээр өмнө нь энэ төрлөөр Alien (1979), Blade Runner (1982) , Prometheus (2012) гэсэн кинонуудыг бүтээж үзэгчдэд хүргэсэн байдаг.