2015/05/27

Point Break адал явдалт киноны trailer гарлаа

1991 онд үзэгчдэд хүрсэн адал явдалт, гэмт хэргийн төрлийн Point Break кино дахин бүтээгдэж байна. Kathryn Bigelow найруулж Keanu Reeves,  Patrick Swayze нарын гол дүрд нь тоглосон уг кино тухайн үедээ 24$ сая ам.доллараар бүтээгдэж 83$ сая ам.долларын орлого цуглуулсан байдаг. Уг киноны шинж чанар нь cult болтлоо үзэгчдэд хүрсэн бөгөөд энэ үед DVD болон Blu-ray-ийн ид цэцэглэн мандалт байсан учраас орлогын чамгүй хувь нь DVD борлуулалтаас орж ирсэн байдаг ажээ.


"Point Break" киноны шинэ хувилбарыг Alcon Entertainment, Warner Bros нар санхүүжүүлж байгаа бөгөөд найруулагчаар  Ericson Core ажиллаж байна. Гол дүрүүдэд Luke Bracey, Ray Winstone, Edgar Ramirez нар тогложээ. Кино ирэх 12-р сарын 25-нд үзэгчдэд хүрнэ.