2015/05/07

Pixar-ийнхан Sanjay’s Super Team богино хэмжээний анимешн бүтээж байна

Pixar-ийнхан ээлжит богино хэмжээний анимешны ажилдаа орсон байна. Sanjay’s Super Team бүтээгдэж байгаа уг анимешнд Sanjay хүү зурагт үзэж байх бөгөөд аав нь бурханд залбирал үйлдэж байх ажээ. Энэ үед Sanjay өөрийн төсөөллөөр бурхадыг The Avengers болгон төсөөлсөнөөр анимешн үргэлжлэх ажээ.

Sanjay’s Super Team анимешнг Sanjay Patel найруулж байгаа бөгөөд тэрээр A Bug’s Life, Toy Story 3, The Incredibles анимешнууд дээр аниматороор ажиллаж байсан туршлагатай нэгэн.


Ирэх 11-р сарын 25-нд нээлтээ хийх Pixar-ийн The Good Dinosaur бүрэн хэмжээний анимешны өмнө үзэгчдэд хүрэх ажээ.