2015/05/26

"Эр хүн болгож өгөөч" МУСК poster дэлгэгдлээ

Mind Media Group, Z Frame production-ийн бүтээл "Эр хүн болгож өгөөч" уран сайхны киноны poster дэлгэгдлээ. Тус киног Ч.Ганхуягийн ижил нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд зохиол дээр Л.Таванбаяр, найруулагчаар Э.Батхүү, продюсераар Э.Батхүү, Д.Жаргалсайхан нар ажилласан байна.

Гол дүрүүдэд МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, Д.Бямбацогт, Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар тоглосон. Эр хүн болгож өгөөч уран сайхны киноны trailer-г эндээс үзнэ үү.