2015/05/27

Батсүх, Ариу - Эр хүн болгож өгөөч OST

"Эр хүн болгож өгөөч" уянгын драм төрлийн уран сайхны киноны дуу бэлэн болсон байна. Тус дууны үг, аяыг Б.Одбаяр /Oki/ бичиж Номин талстын Батсүх болон залуу дуучин Ариу нар хамтран дуулжээ.

"Эр хүн болгож өгөөч" кино зохиол дээр Л.Таванбаяр, найруулагчаар Э.Батхүү, продюсераар Э.Батхүү, Д.Жаргалсайхан нар ажиллаж, гол дүрүүдэд МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, Д.Бямбацогт, Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар тоглосон. Эр хүн болгож өгөөч уран сайхны киноны trailer-г эндээс үзнэ үү.