2015/04/15

Zack Snyder-ийн Batman v Superman: Dawn of Justice киноны анхны trailer гарна

Zack Snyder-ийн бүтээсэн сүпербаатарын түүхийн үргэлжлэл  Batman v Superman: Dawn of Justice киноны анхны trailer Mad Max: Fury Road киноны нээлтийн өмнө цацагдахаар болсон байна. Үүнээс өмнө сүүлийн үед дэлгэрээд байгаа trailer-ийн trailer нь маргааш цацагдах гэнэ. Энэ нь 5 секунтын видео байх юм байна. Бүтэн trailer 4-р сарын 20-нд буюу ирэх даваа гарагт цацагдана.

Batman v Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder, гол дүрүүдэд Ben Affleck (Batman), Henry Cavill (Superman) нар ажиллаж байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ.