2015/04/28

X-Men: Apocalypse киноны Nightcrawler-ийн анхны төрх

X-Men франчайзийн First Class болон Days Of Future Past кинонуудын холбоос, нэгтгэл болж гарах X-Men: Apocalypse киноны сонирхолтой мэдээлэл цацагдлаа. Тус кинонд гарах залуу Nightcrawler-ийн анхны төрх дэлгэгдсэн байна. Шилжих чадвар бүхий уг дүр дээр Kurt Wagner ажиллаж байгаа юм. Өмнө нь 2003 онд уг дүрийг Alan Cumming гаргаж байсан байдаг.

X-Men: Apocalypse киноны найруулагчаар Bryan Singer ажиллаж байна. Кино ирэх 2016 оны 5-р сарын 27-нд нээлтээ хийнэ. Сонирхуулахад тус киноны Angel-ийн дүрд Ben Hardy сонгогдоод байгаа.