2015/04/22

Transformers 5 киноны талаар шинэ мэдээлэл

Transformers франчайзийн дараагийн анги яригдаад удаж байна. Энэ удаад илүү сансар огторгуйг (cinematic universe) тэд харуулна гээд байгаа. Хөрөнгө оруулагч Hasbro-ийн нэгдзгээр улиралын тайлангийн үеээр гүйцэтгэх захирал Brian Goldner хэлэхдээ
Бид Akiva Goldsman-ээр ахлуулан Transformers-ийн кино зохиолы ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Бид хэд хэдэн өгүүлэмж дээр ажиллаж байгаа бөгөөд 30 жилийн наана цаадах гайхалтай түүхийг харуулахаар зорьж байгаа. Киног 2017 он гэхэд гарна гэж найдаж байна.
гэжээ.

Ямартай ч ирэх жил буюу 2016 онд гарах болов уу гэж таамаглаж байсан Transformers-ийн шинэ анги 2017 оноос наашгүй боллоо.