2015/04/23

Японы маняк найруулагч Takashi Miike-ийн Yakuza Apocalypse: The Great War Of The Underworld киноны trailer

Японы найруулагч Takashi Miike-ийн найруулсан Yakuza Apocalypse: The Great War Of The Underworld киноны trailer гарсан байна. Найруулагч Takashi Miike бол маняк, horror бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн. (Түүний талаар эндээс уншиж болно) Тэрээр энэ удаад японы гэмт хэргийн далд ертөнцийг вампир, бага зэргийн комеди хослуулан дэлгэн харуулахыг зорьсон байна. Гэхдээ өөрийн зөн чанараа алдалгүй комик хэлбэрийн цуст хэсгүүд багтаасан харагдана.

Yakuza Apocalypse: The Great War Of The Underworld кино ирэх 6-р сарын 20-нд японд нээлтээ хийнэ.