2015/04/17

Star Wars: The Force Awakens киноны шинэ trailer гарлаа

Цаг хугацаа явсаар. Саяхан л мөдгүй мэт санагдаж байсан Star Wars: The Force Awakens киноны нээлтийн тов дөхсөөр. Disney болон Lucasfilm кино компани хамтран бүтээж буй Star Wars: The Force Awakens киноны 2 дахь албан ёсны trailer цацагдлаа. Star Wars: Return of the Jedi кинонаас 30 жилийн дараа бүтээгдэж буй уг киног найруулагч J.J. Abrams найруулж байгаа юм.

Кинонд шинээр John Boyega, Daisy Ridley, Oscar Isaac гэсэн жүжигчид орж ирж байгаа бол Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher нар эргэн ирж байна.

Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ. Эхний trailer-г эндээс үзнэ үү.