2015/04/01

Казахстаны "Рэкетир 2" киноны trailer гарчээ

Хуучны орос "школа" гэж бид ярих дуртай. Тэндээс төрөн гарсан, түүнийгээ нутагшуулж чадсан уран бүтээлүүд Казахстаны кино урлагт чамгүй бий. Үүний нэг нь найруулагч Аханом Сатаевымийн 2007 онд үзэгчдэд хүргэсэн Рэкетир кино. Уг киног монгол кино сонирхогчид бүгд үзсэн нь лавтай. Crime төрөл гээд барууныхныг хуулбарлалгүй өөрсдийн амьдралын бодит байдлыг уран сайхны аргаар тусгаж чадсанаараа уг кино хит болж чадсан. Тус киног SATAIFILM кино компани 800$ мянга орчим ам.доллараар бүтээн 1.2$ сая ам.долларын орлого цуглуулж чадсан байдаг.

2009 оноос Рэкетир кинонаас сэдэвлэн Братья цуврал гаргасан бол энэ оны 5-р сард буюу 2015 оны 5-р сарын 28-нд Рэкетир 2 кино дэлгэцнээ гарахад бэлэн болоод байна. Найруулагчаар Акан Сатаев, зохиол дээр Тимур Жаксылыков ажилласан байна. Тус киног ойролцоогоор 700$ мянга орчим ам.доллараар бүтээж байгаа ажээ.