2015/04/15

"Рэкет" МУСК инээдмийн киноны teaser poster гарчээ

Сүүлд "Миний хайр" уянгын драм төрлийн киног үзэгчдэд хүргэсэн Bondooloi films-ийнхэн Gamma Agency-тай хамтран "Рэкет" инээдмийн уран сайхны кино бүтээж байна. Тэд киноныхаа teaser poster-г дэлгэсэнг хүргэж байна.

"Рэкет" киноны товч агуулгыг сийрүүлбэл
Соко Халиуна Хулан Тамираа Анар нар 23-24 насны охидууд бөгөөд огт санаандгүй байдлаар харанхуй подволд сэрэх болно. Хаана байгаагаач үл мэднэ. Гэнэн цайлган 5 охины санаанд оромгүй, авралд хүрэх гэсэн хөгжилтэй аргууд нь аюул дагуулж байгааг хэн ч ухаарсангүй Гэвч тэд эцсийн эцэст асуудлынхаа өмнө сөрөн зогсож чадах  эсэхийг кинонд харуулах гэнэ.