2015/04/23

Kung Fu Panda-г бүтээгчдийн шинэ анимешн The Little Prince

2008 онд дэлгэцнээ гарсан Kung Fu Panda анимешны найруулагч Mark Osborne ээлжит анимешнаа үзэгчдэд хүргэх гэж байна. Энэ удаад тэр францийн уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. The Little Prince анимешинг  Antoine de Saint-Exupéry-ийн 1943 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

57 сая еврогоор бүтээгдэж буй 108 минут үргэлжлэх The Little Prince анимешн ирэх 5-р сард болох Каннын наадамд нээлтээ хийх юм. Кино театруудаар 2015 оны 7-р сарын 29-нд нээлтээ хийнэ.