2015/04/21

Kung Fu Panda 3 анимешны нээлт наашиллаа

DreamWorks Animation кино компани гайхамшигт франчайз Kung Fu Panda 3 киноны нээлтээ наашлууллаа. Энэ ч сайхан мэдээ шүү дээ. Тэд Kung Fu Panda 3 киноныхаа нээлтийг ирэх 2016 оны 3-р сарын 18-нд гэж товлосон байсанаа 2016 оны 1-р сарын 29-нд болгож өөрчилсөн байна. Шинэ жилийн уур амсгал дуусаагүй байхад үзэгчдэд хүргэх гэсэн бодлого байж болох юм. Нөгөөтэйгүүр Disney кино компанийн Star Wars: The Force Awakens киноны нээлт 12-р сарын 18-нд байгаа нь бага зэргийн орлого хуваалцах шинжтэй болж байна.


Kung Fu Panda киноны өмнөх 2 анги нийт $1.3 тэрбум ам.долларын орлого цуглуулсан байдаг. Мэдээж Kung Fu Panda 3 амжилттай болох нь гарцаагүй. Хөгжилтэй PO-ийн дүрд Jack Black эргэн дуу оруулах болно. Найруулагчаар Jennifer Yuh Nelson ажиллана.