2015/04/21

Jurassic World киноны шинэ trailer гарлаа

Universal кино компан энэ зуны хит болгохоор төлөвлөж байгаа Jurassic World киноныхаа шинэ Trailer-г саяхан гаргалаа. Jurassic World кино нь Jurassic Park франчайзийн 4 дэх кино болон гарч байгаа. Найруулагчаар Colin Trevorrow ажиллаж байгаа бол зөвлөх продюсераар Jurassic Park-ийн эцэг Steven Spielberg ажиллаж байгаа юм.

Jurassic World киноны гол дүрд сүүлийн үед эрэлттэй байгаа Chris Pratt тоглосон. Мөн Bryce Dallas Howard, Nick Robinson, Ty Simpkins, Vincent D’Onofrio, Irrfan Khan, Jake Johnson, Omar Sy, Judy Greer нар оролцож байна. Кино ирэх 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ.