2015/04/22

Johnny Depp-ийн Pirates of the Caribbean 5 киноны анхны төрх

Pirates of the Caribbean 5 киноны Johnny Depp-ийн анхны төрх ил боллоо. Киноны продюсер Jerry Bruckheimer өөрийн twitter хуудаснаа энэхүү зургийг дэлгэсэн байна. Ахмад Jack Sparrow-ийн шинэ түүх ирэх 2017 оны 7-р сарын 7-нд 7 цаг 7 минутанд нээлтээ хийх юм. (Цаг минут нь хачир болгосон шүү :P)

Pirates of the Caribbean 5 киноны нэр албан ёсоор Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales нэртэйгээр гарахаар болсон кинонд энэ удаад ахмад Sparrow домогт Poseidon-ийн шумбагчийг хайж буйгаар түүх үргэлжлэх юм.