2015/04/30

Найруулагч James Cameron Avatar 5 киноныхаа зохиолруу оржээ

Найруулагч James Cameron-ны хит бүтээл, 2009 оны Avatar киноны үргэлжлэл ангиуд хийгдэхээр төслүүд эхэлчихсэн явж байгаа. Хэдийгээр 2 ангийн сураг хаа байсан 2017 онд гэж яригдаж байгаа ч 3,4-р ангиуд давхар хийгдэж байгаа гэж байгаа. Гэтэл ахиад шинэ ангийн яриа гараад явчлаа. Бүр 5-р анги. Найруулагч James Cameron 5-р ангийн зохиолын санааг бэлэн болгоод байгаа гэнэ. Энэ талаар Oscar-ийн шагналт хөгжмийн зохиолч James Horner (Titanic, Avatar, Aliens кинонуудын хөгжмийг бичсэн) мэдээллэсэн байна.


Хаа байсан 5-р ангийн талаар ямартай ч сураг гарлаа. Гэхдээ бидэнд эхлээд 2-р ангийг үзүүлэх хэрэгтэй байна.