2015/04/09

"Хар сувдны нууц" МУСК албан ёсны trailer гарлаа

"Хар сувдны нууц" инээдмийн уран сайхны киноны албан ёсны trailer цацагдлаа. Тус киног Uujim film, F-Studio, MIM film хамтран бүтээж байгаа юм. Найруулагчаар Б.Тамир, продюсераар С.Насанжаргал ажиллажээ. Гол дүрд Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, М.Намуунцэцэг нар тоглосон.

"Хар сувдны нууц" уран сайхны кино 2015 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ.