2015/04/15

Guardians of the Galaxy 2 кино The Avengers 3 кинотой холбогдоно

Marvel-ийн өнгөрсөн оны ололттой кино болсон Guardians of the Galaxy киноны удаах ангиийн зохиолын талаар яриа гараад байна. Guardians of the Galaxy 2 киноны зохиол дээр өмнөх ангийн зохиолч, найруулагч James Gunn мөн ажиллах юм. Тэрээр хэлэхдээ энэ удаад Star-Lord (Chris Pratt)-ийн эцэгийн түүхийг өгүүлэх болно гэсэн байна. Мөн Guardians of the Galaxy-ийн шинэ түүх The Avengers 3 кинотай холбогдоно гэсэн мэдээлэл гараад байна.

Guardians of the Galaxy 2 кино ирэх 2017 оны 5-р сарын 5-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.