2015/04/08

Disney-ийн "Mulan" анимешн бүрэн хэмжээний кино болно

Cinderella-ийн араас удаах классик бүтээлүүд бүрэн хэмжээний уран сайхны кино болохоор яригдаж эхлээд байна. Disney кино компанийн 1998 онд гаргасан хятадын домогт Hua Mulan-ийн түүхээс сэдэвлэн бүтээсэн Mulan анимешнг бүрэн хэмжээний кино болгохоор яригдаж эхэллээ. THR-ийн мэдээллэснээр Elizabeth Martin, Lauren Hynek нар зохиол дээр ажиллаж проюсераар Chris Bender (1998 Mulan), J.C. Spink (We’re the Millers)  нар ажиллахаар төлөвлөөд байна. Харин найруулагчаар Chuck Russell (2002 он The Scorpion King)-г гэж яригдаж байна. Mulan-ий дүрд хятадын нэрт жүжигчин, модел Zhang Ziyi-г тоглуулах хүсэлтэй байгаа ажээ.

Хэрэв Mulan бүрэн хэмжээний кино болох төсөл хэрэгжвэл Монголын тухай тусгагдах нь гарцаагүй. Бага ч гэсэн бидэнд энэ ашигтай. Харин хэр дүрслэгдэхийг Тэнгэр мэдэх бизээ.