2015/04/14

2004 оны хит The Incredibles анимешны шинэ анги The Incredibles 2 анимешны зохиол бичигдэж эхэллээ

Өнгөрөгч 2014 оны 3-р сард Disney-ийн ерөнхийлөгч Bob Iger "The Incredibles" анимешны 2-р ангийг Pixar студи хийх төлөвлөгөөтэй байгаа талаар компанийн хувь нийлүүлэгчдийн хурал дээр мэдэгдэж байсан байдаг. Тэгвэл The Incredibles 2-той холбоотой нэгэн мэдээлэл гарлаа. Pixar-ийн Ratatouille анимешны зохиол найруулга дээр ажилласан Brad Bird 2004 оны хит The Incredibles анимешны дараагийн ангийн төсөл эхлэж байгаа талаар цухас ярисан байна. Тэрээр хэлэхдээ
-"Би зохиолыг бичиж эхлээд байна. Юу болохыг харж л байя" 
гэсэн байна.

Brad Bird яг одоо Disney-ийн Tomorrowland төсөл дээр ажиллаж байна.