2015/03/06

"Валидол" албан ёсоор "Түрээсийн байр" нэртэй олон ангит кино болж байна

Seven телевиз өнгөрөгч онд өөрсдийн дэлгэцнээ "Валидол" нэртэй цуврал теле зохиомж бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэсэн. Үүнийгээ тэд "ноорог кино" гэж нэрлэж байсан бол дараагийн шатандаа орсон байна. Уг цувралуудаасаа сэдэвлэн "Түрээсийн байр" (Валидол-2) нэртэй олон ангит уран сайхны киног бэлэн болгоод байгаа юм байна.

Уг кинонд залуусын амьдралын хөгжилтэй үйл явдлууд өгүүлэгдэх юм. Кино ''Хажуу өрөө хамтарч түрээслэнэ'' гэх зарын дагуу цугласан 6 залуус нэг байранд амьдарч буйгаар өрнөх ажээ.

Энэхүү "Валидол" хэмээх бүлэг бүр 16 ангитайгаар бүтэн жилийн турш үргэлжлэх олон ангит цуврал кино нь Монголын анхны инээдмийн скеч төрөл юм.