2015/03/23

Сүлдийн "Үндэсний баялаг" МУСК албан ёсны trailer

Өнгөрсөн онд анхны teaser poster-оо танилцуулж байсан "Үндэсний баялаг" уран сайхны киноны анхны trailer бэлэн болсон байна. Тус киног МҮОНТ-ийн амжилттай болсон цуврал "Тусгай салаа" олон ангит киноны Сүлдийн дүрээр танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. "Үндэсний баялаг" киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ.

Киноны дүрүүдэд А.Алтанхуяг,  Ц.Төмөрбаатар, Б.Бодьбаатар, Daiv Vincent Sepgent, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог нар тогложээ.

"Үндэсний баялаг" уран сайхны кино 2015 оны 4-р сарын 10-нд нээлтээ хийнэ.