2015/03/12

Short film: Үндэс (2014 оны 48 цаг богино хэмжээний кино наадмын тэргүүн байр)

Монгол улсад зохиогдсон 2014 оны "48 цаг" богино хэмжээний кино наадамд тэргүүн байр эзэлж олон улсын кино наадамд сойгдсон "Дэгжин нүд" багийн "Үндэс" богино хэмжээний киног хүргэж байна. Уг кино Америкийн нэгдсэн улсад зохиогддог олон улсын 48 цаг кино наадмаас "Шилдэг жүжиглэлт Хүүхэд" (BEST ACTING-CHILD) гэсэн шагналыг хүртээд ирсэн юм.

"Үндэс" киног Б.Бат-Эрдэнэ найруулан зургийг авч, SBN телевизийн кино албаны дарга Б.Батзаяа зөвлөхөөр ажилласан бол О.Анужин, Ж.Бэгзсүрэн, Л.Баттөр нар дүрүүдэд тогложээ.