2015/03/16

Popeye анимешнаас Genndy Tartakovsky явлаа

6 сарын өмнө анхныхаа төрхийг кино сонирхогчдод хүргэж, өнгөрөгч оны 9-р сард тест видеог хүргэж байсан Popeye анимешныг хүлээж байгаа кино сонирхогчид нэлээд бий. Тухайн киног Hotel Transylvania анимешныг найруулсан Genndy Tartakovsky тэргүүлэн найруулж байсан билээ. Гэвч Genndy Tartakovsky болон Sony кино компани тохиролцож чадсангүй бололтой. Тэрээр Popeye анимешнаас явж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ
- Бид гайхалтай бүтээл эхлүүлсэн, бүгд үүнд сэтгэл хангалуун байгаа. Би үүнийг хийж байгаадаа дуртай байсан. Гэхдээ студи ямар ч байсан өөрчлөгдөх хэрэгтэй гэж би бодож байна. Миний Popeye-г хийхийг хүсэж байгаатай адил тэд үүнийг хүсэж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ тэд шийдвэрээ гаргасан. Би Popeye -с явахад хэцүү байлаа. Гэхдээ энэ чинь бизнесс шүү дээ.
гэжээ.

Ямартай ч Popeye цаашаа яахыг мэдэхгүй болчлоо. Гэхдээ Genndy Tartakovsky болон Sony-ийн хоорондын харилцаа тасраагүй. Тэд Hotel Transylvania 2 дээр ажиллаж байгаа. Уг анимешн ирэх 9-р сарын 25-нд нээлтээ хийнэ. Мөн Tartakovsky өөрийн эртнээс хүсэж байсан төсөл Can You Imagine төслөө ч урагшлуулж байгаа гэнэ.