2015/03/16

"Ноход" МУСК бүтээгдэж байна (teaser poster)

"Событ" продакшн "Хүдэн" уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн "Жаалхүү" фильмтэй хамтран шинэ уран сайхны киноны ажилдаа ороод явж байна. Тэд "Ноход" нэртэй адал явдалт уран сайхны кино бүтээж байгаа юм байна. Киноны зураг авалтын ажил дууссан бөгөөд одоо эвлүүлгийн ажил ид өрнөж байгаа ажээ.

"Ноход" киноны найруулагчаар Л.Таванбаяр, зураглаачаар Э.Энхбаяр ажилласан байна.